Нийслэлчүүдийн 50% нь түгжрэлийг шийдэх онц шаардлаггүй гэж үзэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийслэл Улаанбаатар хотоос жил бүр улсын төсөвт 420 тэрбум төгрөгийг хуримтлуулдаг. Иймээс үүнтэй нь дүйцэх мөнгийг хөрөнгө оруулалт болгон өгөхөөр болж байна. Метро болон бусад нийтийн тээврийн төрлүүдийг шийдэх санхүүгийн хэлэлцээр хийх эрхийг нийслэлийн тамгын газарт шилжүүлж байна.

Санхүүгийнхээ схемийг 30 хоногийн дотор танилцуулах ёстой. Их тойруугийн хурдны зам тавигдана. үүнтэй холбоотой санхүүгийн эрхийг нийслэлд өгч байна.

Мөн олон жил газрын гүн дэх ертөнцөд санхүүжилт гаргаагүйгээс болж Улаанбаатар шөрмөс нь татсан хүн шиг болж төвийн бүсийн газруудын үнэ тэнгэрт хадсан. Иймд 5-р цахилгаан станцыг барих нь зөв. Төрийн зарим байгууллагууд хотоос үе шаттайгаар гарах хэрэгтэй хэмээв.

Мөн тэрбээр, Богд хаан төмөр зам буюу Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт өнөөдрөөс эхэлж байна. Хөшигийн хөндийд 200-300 мянган хүн гарна. Шинэ хотод нэг ч гэр хороолол байх ёсгүй, эко хот байх ёстой.

Хөдөө орон нутаг руу шилжин суурьшихыг дэмжсэн бодлого баримтална. Санхүү, ажлын байрны ямар дэмжлэг байж болохыг судална.

ХААИС-ийг бүтнээр гаргаж болохгүй. Гэхдээ газар тариалантай холбоотой эхний факультетыг гаргах хэрэгтэй. Гэхдээ хүчээр шийдэж болохгүй. Цаашлаад Дархан, Сэлэнгийн бүс нутагтай холбоотой эрчимжсэн мал аж ахуйг байгуулахыг хүсэж л байвал боловсон хүчинтэй холбоотой асуудлаа шийдэх хэрэгтэй. Мөн яамны дэд бүтцийг ч гаргах хэрэгтэй. Дархны зам бэлэн болбол хоёр цаг л явах юм билээ гэлээ.

Судалгаагаар нийслэлчүүдийн 50 хувь нь түгжрэлийг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй гэж үзсэн бол үлдсэн 50 хувь нь онц шаардлаггүй гэж үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *