АНУ Монгол улсын Ерөнхийлөгчийн coнгуулийг хөндлөнгөөс ажиглана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сон_гуулийг ажиглах асуудлаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл С.Клеческийн хүсэлтээр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран өчигдөр тус Элчин сайдын яамны холбогдох ажилтнуудтай уулзсан байна.

Уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамнаас Улс төрийн хэлтсийн дарга Андреа Гүүдмэн болон албаны хүмүүс байлцав.

Уулзалтаар сон_гуулийн бэлтгэл ажлын явц, сон_гууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт багтсан цаашид хийх ажлуудын талаар мэдээлэл өгч Элчин сайдын сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран онцгой нөхцөлд сон_гууль зохион байгуулж байгаа талаараа дурдаж, нийт иргэдийнхээ сонгох эрхийг хангах тал дээр анхаарч ажиллаж байна хэмээгээд СЕХ-ны нэрийн өмнөөс ноён Элчин сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сон_гуулийг ажиглахыг урилаа.

Ингээд тэд ажиглахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *