Израиль дахь Монгол иргэдээ яаралтай татан авах ажлыг ГХЯ-наас зохион байгуулж байна.

Израиль, Палестины хоорондын мөр_гөлдөөн хурцдаж, нөхцөл байдал түгшүүртэй байгаа. Тус улсад манай улсын 60 гаруй иргэн байнга болон түр хугацаагаар оршин суудаг бөгөөд дийлэнх нь эмэгтэйчүүд юм. Мөн цөөн тооны оюутан суралцдаг.

Одоогийн байдлаар Израиль-Палестины хоорондын мөр_гөлдөөнд манай иргэд өртсөн, тэдний аюулгүй байдалд а ю у л занал учирсан талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй гэдгийг хэллээ.

ГХЯ-ны зүгээс Израильд оршин суугаа Монгол иргэдэд анхаарал тавих, тэдгээрийн нөхцөл байдлыг тодруулж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулах талаар Израиль улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгөн ажиллаж буй юм.

Эдгээр иргэдээс нутаг буцах хүсэлт гаргасан 4 иргэнийг энэ сарын 28-ны өдрийн Станбул-Улаанбаатарын нислэгээр эх оронд нь татан авах ажлыг ГХЯ-наас шуурхай зохион байгуулж байна.

Түүнчлэн 2007 оноос хойш Израиль улсад Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг манай улсын Өргөмжит консул Ами Оркабид мөн мэдэгдээд байгаа юм.

Израиль, Палестины хоорондын мөр_гөлдөөн өдөр ирэх тусам улам хурцдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *