Хятад улс 5G технологид бүрэн шилжиж 6G технологийн хөгжлийг эхлүүллээ.

Хятад улс 5G технологийн хөгжилд тэргүүлэх давуу талыг олж аван, 819 мянга гаруй 5G суурин станц барьсан нь дэлхийн бүх 5G суурин станцын 70 орчим хувийг эзэлсэн гэж мэдээллэв.

Мөн 5G сүлжээтэй гар утасны хэрэглэгчид 280 саяд хүрсэн нь дэлхийн нийт 5G сүлжээ ашиглагчдын 80 гаруй хувийг эзэлж байгаа аж.

Хятадын аж үйлдвэр, мэдээлэл технологийн яамны холбогдох хүн илэрхийлэхдээ, 5G технологийн эрүүл, хурдтай хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж, салбарын үндсэн чадавх, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний шинэчлэлийн түвшинг сайжруулж, хэрэглээний нэгдсэн экологийг бий болгохоор хичээн ажиллаж байна гэжээ.

Үүний зэрэгцээ 6G технологийн хөгжлийг эхлүүлэн дэмжиж, 6G технологийн хэрэглээний хувилбаруудын талаар гүнзгий судалгаа хийж, технологийн гол инновацийн ололт амжилтыг ахиулана.

Мөн олон улсын солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байна.

Дэлхийн хөгжил биднээс улам алсарсаар харин бид яг байрандаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *