ДЭМБ: Хятад вакцин бидэнд байгаа нь хамгийн том аз. Учир нь…

Хятад улсын Синофармын үйлдвэрлэсэн Вероцелл вакцинд яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг албан ёсоор олгосныг ДЭМБ орон нутгийн цагаар 5-р сарын 7-ны өдөр мэдэгдсэн.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ДЭМБ-аас коронавирусийн эсрэг Хятадын Синофармын вакцинд албан ёсны зөвшөөрөл олгосноор, ДЭМБ-ын аюулгүй байдал, үр нөлөө болон чанарын шалгалтыг хүлээсэн зургаа дахь вакцин боллоо. Үүгээр ДЭМБ-ын санаачилж буй “Коронавирусийн эсрэг вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө” (COVAX) дэх вакцины жагсаалтыг улам өргөжүүлэх төдийгүй олон орнууд вакциныг батлан зөвшөөрөхөд тус дөхөм үзүүлнэ гэв.

Синофармын вакцин хадгалах нөхцөлөөр давуу талтай ба тус вакцины шилэн саван дэх жижиг шошго нь температураас шалтгаалан өнгө нь хувирдаг учраас эрүүл мэндийн ажилчдад аюулгүй байдлыг шалгах хялбар нөхцөлийг хангаж байгаа аж.

4-р сарын эхээр Хятад, Монгол хоёр орны Ерөнхий сайд нар халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, бэрхшээлийг хамтдаа даван туулах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг онцлон тэмдэглэсэн.

Хятад улс цар тахлыг хяналтдаа оруулсны дараахан, вакцин судлан бүтээх ажлыг түлхүү ахиулж, өнөөдрийн байдлаар хөгжиж буй 80 гаруй улс оронд вакцины тусламж үзүүлж, 50 гаруй оронд экспортоор гаргаад байгаа юм.

Одоогийн байдлаар олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн чухал үүрэг бол цар тахалтай тэмцэх ажил хэвээр. Хятад улс өөрийн үйлдвэрлэсэн вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгох тухай Ши Жиньпин даргын мэдэгдлийг хэрэгжүүлэхийн тулд үргэлжлүүлэн хичээн ажиллаж, хөгжиж буй орнуудын вакциныг цаг тухайд нь шударгаар авахад туслан, тахлын эсрэг дэлхийн тэмцэлд Хятадын үүргийг цаашид сайтар гүйцэтгэнэ гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *