2021 оны олон улсын Silkway ралли уралдааны маршрутыг хийх 5 машин, 13 хүний бүрэлдэхүүнтэй баг 2021 оны 5-р сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд хүрэлцэн ирсэн.

Торгоны зам Ралли Монгол ТББ болон МАМСХолбооны төлөөлөл тус бүрэлдэхүүнийг Баян-Өлгий аймгаас угтан авч, хамтран ажиллаж байна.
Өнөөдөр буюу 2021 оны 5-р сарын 17-ний өдөр Silkway ралли уралдааны зохион байгуулалтын багаас 2 машин, 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатар хотод ирж, холбогдох албаны хүмүүстэй хамтран зохион байгуулалтын ажлаа эхлүүлэх юм.

Уг тэмцээн нь жил бүр зохион байгуулагддаг билээ.

Торгоны зам