Хүн ганц шөнө нойргүй хоноход “КОВИД-19”-ийн халдвар авах эрсдэл нэмэгддэг.

Эрүүл мэндийн яамны Газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Ковид-19”-ийн цар тахлаас гадна мэдээллийн цар тахал гэж байна. Хүний тархи амардаг хэд хэдэн нөхцөл байна. Хэт их мэдээлэл дунд байвал хүний тархи амардаггүй. Шөнийн 22:00 цагаас үүрийн 04:00 цаг хүртэл унтаж байж хүний тархи амардаг.

Тархийг ядраадаг цахим хэрэглээнээс татгалзах, зохистой хэрэглэх шаардлагатай. Дасгал хөдөлгөөн маш чухал. Тархи амрахад булчин ажиллах ёстой. Ингээд хүний биеийн цусан хангамж сайжирч, хүчил төрөгчийн зохих хэрэгцээг авна. Мэдээллийн цар тахалд ядрахгүйн тулд анхаарах хэрэгтэй.

Цаг, заваа зохицуулж ажиллах хэрэгтэй. Ажлаа төлөвлөхгүй байж байгаад шөнөжин ажилладаг хүмүүс байдаг. Хүн ганцхан шөнө нойргүй хоноход сэтгэл гутралын хөнгөн хэлбэр үүсдэг.

Байнга нойргүй хонохоор даамжрал нэмэгдэж зүрх судасны болон бусад архаг хууч өвчнийг сэдрээх магадлал байдаг.

Хамтдаа цар тахлыг давахын тулд ажил, амралтын дэглэмээ зохицуулж, мэдээллийг хүлээж авахдаа шүүлтүүртэй хандах, аль болох эвтэй найртай байх, уурлаж, уцаарлахгүй байх нь чухал гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *