Путин Хятадын атганд орсон Монголын удирдагчдыг хазаарлана.

Хятадууд өөрийн хөрөнгө, өөрийн ажиллах хүчнээр Монгол улсын нутаг Эгийн голын савд усан цахилгаан станц байгуулж, Монголын эрчим хүчинд эзэн суух, ажиллах хүчнээ шингээх, өрөнд оруулах, концессоор эзэн суухаар уйгаггүй зүтгэж байна.

Мөн Хятадын хөрөнгө хүчээр барих УЦС нь байгаль орчин, гол мөрний эко системд ноцтой а ю у л учруулна гэдгийг судлаачид анхааруулсаар байна.

Гэтэл хятадуудын шидсэн хэдэн зоосноос болоод Монголын удирдагчид Хятадын х о р т бодлогыг сөрөх нь бүү хэл, харин яг хэлсэн болгоноор нь хийхээр улайран зүтгэж байна. АН-ын үед хятадын мөнгөнд автсан э р л и й з луйварчид Байгаль нуур, Сэлэнгэ мөрөн бохирдох нь хамаагүй, УЦС барих эсэхээ бид мэддэг юм гээд Оросын өөдөөс пээдэлзсэн ч Путин шууд Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинд хандаж, санхүүжилтийг нь татуулсан байдаг.

Гэвч АН-ын дараа МАН засаг барьлаа гээд АН-аас дээрдсэнгүй. Бас л Эгийн голын УЦС-ийг барихаар зүтгэж эхэлсэн байна. Гэвч МАН-ын эрх баригчдын санаархалд Путин хаалт тавих нь тодорхой болжээ.

Учир нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ, Монгол Улсын найрсаг харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг соёрхон батлах тухай хуульд 7-р сарын 13-нд гарын үсэг зурлаа гэж ОХУ-ын хуулийн албан ёсны цахим хуудас мэдээлсэн байна. Энэ гэрээнд буй нэг чухал асуудал нь талууд экологийн асуудлаар хамтран ажиллахаар тохирсон байна.

Өөрөөр хэлбэл, Монголын удирдагчид гэрээний дагуу экологийн асуудлаар ОХУ-ын эрх ашгийг хүндэтгэн ажиллахаас өөр замгүй болжээ. Хэрэв дураараа зүтгэвэл гэрээг үл тоосон хэрэг болно.

Ард түмнээ Хятадтай нийлж хайр найргүй дарладаг Монголын удирдагчид Путины өөдөөс пээдийж арай чадахгүй байлгүй дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *