Дугуйн зам дээр явж байгаа иргэдэд өндөр тopгууль ноогдуул! Яагаад гэж үү? Унш!

Сайн байцгаана уу? Би 17 настай охин. Намайг Анужин гэдэг.
Би чөлөөт цагаараа гадуур унадаг дугуй унадаг. Бусад охид шиг б а а р буудал хэсэж банди нартай нийлдэггүй аль болох эрүүл спортлог байхыг хүсдэг.

Гэвч монголд дугуй унах үнэхээр хэцүү. Маш их дарамт шахалттай байдаг. Учир нь дугуйн зам бараг байхгүй. Гэвч сүүлийн үед дугуйн замууд ихээр баригдаж монгол маань хөгжиж эхлээд байна.

Даанч иргэдийн ухамсар бүр арай л дэндүү муу байна. Тавиад өгсөн жаахан дугуйн зам дээр маань дандаа явган хүмүүс дураараа бэлчдэг. Тэгээд хэлээд шаардлага тавиад сигналдахаар уурлаад цочоочихлоо гэж хэлдэг.

Тэр бүхнийг тэсээд яваад байдаг ч өнөөдөр дэндүү айм_шигтай зүйл надад тохиолдлоо. Зайсангийн шинээр тавигдсан дугуйн зам дээр явж байхад 30 гаруй насны хоёр эгч дугуйн зам дээр урд алхаад зай тавьж өгөхгүй байв.

Тэгээд сигналдаад эгч нар аа энэ чинь дугуйн зам шдээ гэж хэлтэл аймаар чанга хашхирч цочсоноо хүн цочоочихлоо шдээ яадаг муу гичий вэ, ү х с н и й чинь дугуйн зам энэ чинь явган хүний зам гэж өөдөөс баахан ха_раасан.

Би айгаад бараг уйлах шахаад байж байсан чинь зүгээр ч ха_раагаад зогсохгүй өөр газар явахад яадаг юм энэ чинь явган хүний зам гээд л байсан. Үгүй ээ эгч ээ дугуйн зам шдээ та тэмдэглэгээг нь хар л даа гэсэн чинь нэг эгч нь хуц чи муу гичий одооны охид ийм муухай хүмүүжилгүй гээд намайг шууд дугуйтай минь түлхсэн.

Би хажуу талын хашлага мөргөж унаад хашлагыг даваад цаашаа уначихсан. Дугуй маань эвдэрсэн бие маань ч бас шалбарчихсан. Азаар хамгаалалтын малгайтай байсан тулдаа толгойгоо хамгаалж чадсан. Тэр хоёр эгч тэгээд шууд тоох ч үгүй цаашаа яваад өгсөн.

Хүмүүс ээ, дугуйн зам дээр бэлчихээ болиоч ээ. Дугуйчдад үнэхээр хэцүү байна. Хөгжиж байгаа хотод амьдарч байж ийм муухай бүдүүлэг араншин гаргаж байхаа болиоч ээ. Дугуйн зам, явган хүний замаа ялгаж сураач гэж хүсмээр байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *