Хужаа мотоциклийн импортыг зогсоох шийдвэр гарлаа. МУ-ын засгийн газраас…

Эрийн хийморь болсон морьдыг хятад мотоцикль орлоод олон жил улиран оджээ. Мэдээж хэрэг мотоцикль малчдын ахуй амьдралд тус нэмэр болж байгааг үгүйсгэх аргагүй. Шатахуун бага иддэг, хол газрыг богино хугацаанд туулдаг, мөн үнэ хямд, сэлбэг элбэгтэй гэх мэтчилэн түүнийг сонгох шалтгаан олон боловч хятад мотоцикль х ө н ө ө л т з э в с э г болон хувирсан гэхэд буруудахгүй.

Судалгаанаас харахад, сүүлийн арван жилийн байдлаар мотоцикльтэй холбоотой 4925 зам тээврийн о с о л, хэрэг бүртгэгдсэний улмаас 2132 хүн гэмтэж, 698 хүний амь х о х и р с о н байна.

2021 он гарснаас хойш 5-р сарын 10-ны өдрийн байдлаар энэ төрлийн 92 о с о л бүртгэгдэж, 51 хүн гэмтэж, 27 хүн нас б а р а в.

Тодруулах юм бол.

Өвөрхангай аймагт 4, Архангай, Баян-Өлгий, Төв аймгуудад тус бүр 3, Булган, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий аймгуудад тус бүр 2,
Дундговь, Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудад тус бүр 1 хүний а м ь нас х о х и р ч э э.

Хэргийн гол шалтгаан нь ихэвчлэн хурд хэтрүүлж яваад он_холдох, с о г т у у р у у л а х ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, үл хөдлөх зүйл мөргөх гэх зэрэг харамсалтай тохиолдлууд байдаг юм байна.

Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангахын тулд:

Импортлох мотоциклийн квот буюу тоо хэмжээг тогтоох, БНХАУ-аас гадна Япон, Энэтхэг, АНУ, Герман, БНСУ-д үйлдвэрлэсэн чанартай мотоцикль оруулж ирэх, Оруулж ирж буй мотоциклийн бүрэн бүтэн байдал, техникийн аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангасан байдлыг эрх зүйн баталгаатай болгон, улмаар хил, гаалиас аваад мэргэжлийн хяналтын байгууллага хянаж байх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна. МУ-ын засгийн газар Хятад мотоциклийн импортыг зогсоох шийдвэр гаргалаа гэх тэр мөч олон гэр бүл элэг бүтэн үлдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *