Цэнхэр үст Цэрэн гал тавьсан. Үнэн үү? Энэ хэргийн учрыг хамт олцгооё.

Та бидний сайн мэдэх сайн ээж, сайн хань, тэмээчин бүсгүй Н.Байгалмаа маань 2021 оны 05-р сарын 16-ны шөнө зуу_рдаар биднийгээ үүрд орхиж, нөхөж баршгүй их гарз хохирол, уй гунигийг үлдээн одлоо.

Тэрбээр өчигдөрхөн барьж байсан шинэ гэртээ ганцаараа хоносон бөгөөд шөнө дунд гэртэйгээ хамт ша_тсан ай_мшигт мэдээг бид өнөө өглөө сонссон.

Тэгвэл цахим орчинд хамгийн ихээр явж буй яриа бол та_лийгчийн маань хадам ээж Цэнхэр үст Цэрэн түүнийг xopлосон гэж мэдээ юм. Тэрээр үнэхээр хүүгийнхээ ханийг, хоёр бяцхан зээгийнхээ ээжийг xopлох хүн мөн гэж үү?

Э.Цэрэн өөрийн цахим хаягт, “Ямар айм_шгийн, хатуу мэдээ сошиалаас сонсовоо? Бусдын ФБ ха_кердаж гэж хаширлаад байсан чинь тал_ийгаачийн ээж лайв хийснийг хүмүүс явуулж итгэлээ.

Шинэ гэрт ганцаараа хоноод шатсан. Бурхан минь, итгэж төсөөлж чадахгүй. Бусдын зуурдын ү_хэлд хүртэл 6 жил утсаар ярьж мессэж бичилцэж ярьж үзээгүй хадам эхийг нь буруутгах түмэн. Хэн нэгнийг ха_раах хэрэгтэй бол Цэрэнг буруутга, буруутга.

Өчигдөрхөн гэр барилаа гэсэн хүн өглөө нь үүрд явах. Үйл үйлээ, үнээ тугалаа дагадаг энэ хорвоод балчир охидоо ийм эрт орхих юм уу?

Салсан гэх ч хажууд нь хань түшиг болсон хүүдээ эмгэнэл илэрхийлье.
Охиноо алдсан эх Норжмаад эмгэнэл илэрхийлье. Хорвоогийн хар цагаанийг арайхан ялгаж амжаагүй хоёр охиндоо эмгэнэл илэрхийлье” хэмээн нийтлэжээ.

Бид тэдний таарамжгүй харилцаатайг нь мэднэ. Гэвч төрсөн үрийнхээ гэргийд хэдий таардаггүй ч муу санахгүй биз ээ. Нийт фэйсбүүк хэрэглэгчид минь тиймээс хэн нэгнээс бурууг хайж яах билээ. Хаан ч хэдийд ч санамсаргүй үйл явц дүүрэн.

Бурхан болсон тэмээчин бүсгүйгээ бүгд тайван орхиё. Түүнтэй холбоотой хар муу юм ахин бүү дурсаарай.

Мөнх тэнгэртээ амгалан нойрсож Монгол зон олон доо эргэн төрөөрэй бүсгүй минь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *