Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт хотод, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн нефьтийн үйлдвэр барина.

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр Орхон аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрлөө сааруулах, цахим “Эрдэнэт” зэрэг хот төлөвлөлтөө сайжруулах, иргэдээ орон сууцжуулах талаар танилцууллаа.

Өдгөө Орхон аймгийн хүн ам 90 орчим мянга болж үзүүлэлтээрээ улсынхаа хэмжээнд Улаанбаатар хотын дараагаар хоёрдугаар байрт ордог. Хүн амын жилийн дундаж өсөлт 2.2 хувь ба нийт хүн амын 63.9 хувийг залуучууд эзэлдэг. Аймгийн хүн амын 64 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын 95.2 хувь нь хөдөлмөр эрхэлдэг юм байна.

МУ-ын Ерөнхий сайд “Монгол Улсын Засгийн газраас нэмүү өртөг шингээх чиглэл рүү анхаарлаа хандуулж байгаа. Тэр дундаа уул уурхайн салбарыг боловсруулалт руу хөгжүүлэх тал дээр томоохон зорилт тавин ажиллаж байна.

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого дээр тулгуурласан 100 төслийг зарласан. Энэ хүрээнд Эрдэнэтэд ирсэн зорилго бол 2021 оны 5-р сарын 5-ны өдөр Засгийн газрын тогтоолоор үйлдвэр технологийн паркийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах тусгай зөвшөөрлийг олгосон.

Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд зэс баяжуулах үйлдвэрийг байгуулна, төмрийн хүдрээ баяжуулна, алтаа цэвэршүүлнэ, дотоод доо газрын тосоо боловсруулна, аль болох экспортоо нэмэгдүүлж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч ажиллана.

Орхон аймгийн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай анх удаа танилцлаа. Цахимжуулалт маш сайн хийсэн байна. Үүнд Засгийн газрын зүгээс талархаж байгаагаа илэрхийлье.

Вакцинд хамрагдалтын мэдээлэл, явц болоод Орхон аймгийн зарим төрийн байгууллагад очиж танилцахаас илүүтэйгээр нэгдсэн системийн удирдлагаар цахимаар танилцах боломжтой болсон нь олон давуу талыг бий болгож байна.

Цаашдаа E-Mongolia хөтөлбөр орон нутаг руу салбарлаж орох ёстой. Үүнд Орхон аймаг манлайлан ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *