“Xopлон сүйтгэx үйл ажиллагаа явуулсан” гэх хэргээр Ц.Элбэгдоржийг яллaгдaгчaap татлаа.

МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргүүдийг нэгтгэн тагнуулын байгууллагад шалгуулахаар про_куророос харьяалал тогтоожээ.

Түүнийг Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет”-ийн 49%-ийн хувьцааг МУ-ын Засгийн газрын давуу эрхээс татгалзуулж, Д.Эрдэнэбилэг нарын үүсгэн байгуулсан “Монголын зэс корпорац” ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулж хамтран оролцсон хэмээн шалгасан юм.

Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий эрх мэдэл, албан тушаалын байдлаа ур_вуулан ашигласан гэх үндэслэлээр я_ллагдагчаар тооцож, гэм бур_уутай, эсэхийг нь шүүхээр тогтоолгох санал гаргаж, про_курорын хяналтад хүргүүлсэн.

Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улсын ерөнхий про_курор Б.Жаргалсайханд хүсэлт гаргаж, я_ллах дүгнэлтийг хүчингүй болгуулахаар хандсан.

Тэгвэл прокурорын байгууллагаас Ц.Элбэгдоржид холбогдох, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой дээрх хэргийн я_ллагдагчаар татсан тогтоолыг хү_чингүй болгоод нэмэлт ажиллагаа хийлгэхээр ТЕГ-ын Мөр_дөн шалгах газарт шилжүүлсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн 19.6 буюу хо_рлон сүй_тгэх ажиллагаа явуулсан гэх зүйл ангид хамаарах хэргийг шалгах эрх бүхий байгууллага нь ТЕГ учраас ийнхүү тус газарт хүргүүлсэн аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сард УЕПГ-т Ц.Элбэгдоржийн Тавантолгой ордын гэрээтэй холбоотой гэх баримтыг өгч, шалгуулах хүсэлт гаргаж байсан. Улмаар уг хэрэгт холбогдсон Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АТГ шалгаад албан тушаалаа ур_вуулсан гэм буруу_тайд тооцон дөрвөн жил хо_рих я_л оноосон.

Харин М.Энхсайханд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 19.6-1-д заасан “Монгол Улсын үндэсний аюу_лгүй байдал, тусгаар тогтнол, бат_лан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сул_руулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүй_тгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үйлдлийг нь тусгаарлан, нэмэлт мөр_дөн байцаалтад буцаасан. Уг үйлдэлд Ц.Элбэгдоржийг холбогдуулан шалгаж буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *