Олон нийтийн газар хоол идсэн гэж зөрчлийн хуулиар тopгуулав. Энэ ардчилсан нийгэм мөн үү?

Олон нийтийн газар хоол идсэн гэж зөрчлийнхууль-аар торгуулав. Өдөржин гадуур бичиг баримт бүрдүүлж явахдаа хүргэлтээр хоол захиалах гэхээр банканд эсвэл нэг цэгийн үйлчилгээ гэх мэт олон нийтийн газар үйлчлүүлж байсан болохоор тодорхой хаяггүй байв.

Машинаа азын сугалаа шиг болсон зогсоол олж тавиад хотын төв дотроо алхаж ажлаа амжуулах зуур CU орж Hotdog гоймон аваад ус хийлгэж гараад барьж явсаар талбайн урд сааданд хүний хөлөөс хол сууж идэв өдөржин алхсан болхоор хөлөө амрааж гутлаа тайлаад сууж байтал цагдаа ирж олон нийтийн газар хоол идсэн гэж тор_гоно гэв.

Cануулаад өнгөрөөж болохгүй юм уу гэхэд за тэгвэл ядаж нэгийг нь торгоё гээд 10,000 төгрөгөөр тор_гов. Торгуулийн хуудас нь хог хаясан гэж бичсэн байх юм.

Савхны гадна талын хуруун чинээ цаасыг ч хүртэл хаяхгүй гэж кармалсан энэ байна гээд гаргаад үзүүлтэл авч хэлэлцэхгүй л торгууль бичээд 10,000 төгрөг авлаа даа. Гудамжинд хог хаях битгий хэл цонхоороо тамхины иш хаядаггүй хүндээ уул нь.

Машин минь өөрөө хогийн сав шиг л явдаг. Гэрээсээ өглөө 7 цагт гарахдаа өдөр идэх хоолоо аваад гарвал халуун машинд өдөржин байхаар муудах байх гээд хоол аваагүй гарсан.

Өдөр нь гэртээ ирээд хоол идэе гэхээр хаа байсан яармагт ирээд буцаад гарвал түгжрэлд өдрийг дуусгах болхоор машинаа төвд орхиод төв хэсгээр алхаж л явсан шдээ уул нь.

Сааданд тамхи татаагүй, сог_тууруулах ундаа хэрэглээгүй зүгээр түргэн хоол идсэн гэж тор_гуулж үзлээ. Машиндаа л хогоо авч явдагдаа. Миний машин өөрөө хогийн сав л гэсэн үг.

Өө тийн би 2 дахь тунгаа хийлгээд 14 хоносон болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *