Б.Содномдаржаа: Монголынхоо ард түмэндээ баярлалаа.

С.Зориг агсны амь, насыг хөн_өөсөн хэргээр хаалттай xopих ангид 20 жилийн я_л эдлэхээр шийдвэрлүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимэгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр буюу 2021 оны 05 сарын 14-ны өдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцэж байна.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцэж буй шүүх хурлаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэлээ.

Мөн 3 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан шийдвэр гаргажээ. Харин яллагдагч Ц.Амгаланбаатарын хувьд өөр шийтгэх тогтоолоор хорих ялтай билээ.

Ийнхүү Улсын дээд шүүхээс бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргаад, Ц.Амгаланбаатарыг өөр хэргээр үргэлжлүүлэн xopихоор боллоо.

Батлан даалтад гарахаар болсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яг одоо цагдан xopих 461 ангиас суллаж Б.Содномдаржаа Монголынхаа ард түмэнд барлалаа гэдгээ хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *