Хотод амьдарч буй иргэдээс өндөр татвар авч, орон нутагт тэтгэлэг өгч амьдруулна.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллаж байгаа билээ. Тэбрээр өнөөдөр Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллаж бүтээн байгуулалтын үйл явцтай танилцаж, санал солилцлоо.

Энэ үеэр тэр Эрдэнэт, Дархан хотуудад Улаанбаатар хотод иргэдийг төвлөрүүлэх зорилготойгоо илэрхийлж орон сууцний төсвийн зардалд засгийн газраас дэмжлэг олгохоо илэрхийлэв.

Орхон аймаг ирэх 3 жилд 5000 айлын орон сууцыг гэр хороололд барих гэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд МУ-ын засгийн газраас 50 тэрбумын санхүүжиль олгоно гэв.

Ингэхдээ зохион байгуулалт, хот төлөвлөлтийг нарийвчлан хийхийг анхааруулсан. Хотод суурших иргэдээс өндөр татвар авч, орон нутагт ажиллаж, амьдрахад нь тэтгэлэг олгох хэлбэрийн төсвийн реформ хийнэ гэдгээ мэдэгдэв.

Энэ бодлогын хүрээд Орхон, Дархан-Уул аймгуудад хүн амын төвлөрлийг бий болгохоо мэдэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *