Иргэн та 0.7 га газраа авч амжаагүй бол газраа авах ийм хялбархан болсон.

Иргэн та өрхийн хэрэглээний 0.7 га газраа өмчилж аваагүй бол дараах бяцхан зөвлөмжийг дагаад газраа аваарай. Бүрэн боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.

Иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг харъяа орон нутгийн засаг даргад /газрын алба/ гаргана. Өргөдлийн загварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байдаг.

Өргөдөлд МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3. дахь хэсэгт заасан материалуудыг хавсаргана. Үүнд:

1.Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

2. Гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт.

3. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний нотариатаар батлуулсан хуулбар.

4. Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг. /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөхөөр бол өмчлөгч бүрийн хувьд ногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/

5. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

Өмчлүүлэх үйл ажиллагааны дараалал:

1.Газар өмчлөх хүсэлтээ харъяалах орон нутгийн Засаг даргад /газрын алба/ гаргана.

2. Газрын алба хүсэлтийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хянах ба дээд шатны газрын албанд шилжүүлж тус шатны Засаг даргад өргөн барина.

3. Дээд шатдаа иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж харъяалах орон нутгийн газрын албанаас иргэнд газар өмчлүүлэх шийдвэр, кадастрын зураг, хөрсний хянан баталгааны хуудсыг гардуулна.

4. Иргэн Үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж өмчилсөн газраа улсын бүртгэлд бүртгүүлснээр иргэний газар өмчлөх эрх үүснэ.

Газар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт:

Өмчлөгч, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэхний хуулбар хүүхэд бол төрсний гэрчилгээг нотариатаар батлуулсан байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр. Газар өмчлүүлэх тухай захирамжийн хуулбар. Газрын кадасирын зураг. Газрын хянан баталгааны хуудас. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл.

Үйлчилгээний хөлс: Баталгаажуулахад 2500₮, Хувийн хэргийн үнэ 2500₮, Гэрчилгээний 5000₮

Бүх бичиг баримтаа өөрийн биеэр хүлээлгэж өгөх ёстой. Газрын өмчлөх эрхийг баталгаажуулахад ажлын 5 хоногт, яаралтай хураамж төлсөн бол ажлын 8 цагт бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *