250 хүн тун вакциныг устгалд орууллаа. Учир нь вакцины улмаас…

Вакцин тээвэрлэж явсан автомашин цасанд сууж тээвэрлэлтийн горим алдагдсаны улмаас вакцины хэм алдагдаж, хэрэглэх боломжгүй болсон учир 250 хүн/тун вакциныг устгалд оруулжээ.

Тухайлах юм бол 5-р сарын 05-ны өдөр Дундговь аймгийн төвөөс тус аймгийн Цагаандэлгэр сум руу коронавирусийн эсрэг вакциныг тээвэрлэх явцад цасан шуурганд төөрч, автомашин цасанд сууж саатсан байна.

Улмаар 5-р сарын 06-ны өдрийн 12.00 цагт Цагаандэлгэр сумын төвд ирэхэд 3 хайрцаг вакцины хадгалалтын горим алдагдаж, +10, +19, +20 хэмтэй болсон байжээ.

Иймд горим алдагдсан 250 хүн/тун вакциныг битүүмжилж, хэрэглээнд гаргаагүй ба вакциныг устгахаар шийдвэрлэжээ.

Мөн энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх дархлаажуулалтын түр цэгт нэг блакондоо 10 хүн/тун бүхий АстраЗенека вакцины үлдэгдэл 3 хүн/тунг хүн ирээгүй.

Тийм учир задалснаас хойш 6 цаг болсон тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу устгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *