НДШ-ийг 5%-иар нэмэж 2%-иар бууруулав. Түүнээс бол НДШ-ийг хоёр хувиар бууралсан зүйл огт биш.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Цар тахлын амаргүй хүнд үед иргэдээ татвараар татан унагаахгүй байх бодлогыг УИХ, Засгийн газрын зүгээс шат дараатай авч байгаа. Үүний нэг нь НДШ-ийг хоёр хувиар бууруулах асуудал.

Ер нь Засгийн газраас хэрэгжүүлсэн татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээнд 40 гаруй мянган аж ахуйн нэгж, 571 мянган сайн дурын даатгуулагч хамрагдсан. Нийт 713 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгосон.

Мөн 2021 оны 1-р сарын 1-нээс 7-р сарын 1-н хүртэл ажил олгогч болон даатгуулагчаас НДШ-ийг 8.5 хувиар тооцож авснаар 198 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх бололцоог бүрдүүлж өгсөн.

НДШ-ийг хоёр хувиар бууруулахыг 2021 оны 7-р сарын 1-нээс тооцвол 94 тэрбум төгрөг, бүтэн жилээрээ тооцвол 190-ээд тэрбум төгрөг шаардлагатай болно. Үүнийг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болно.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Та нар хэлэлцэж байгаа хуулийн төслөө зөв ойлгуулах хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах гэж байна гээд байх юм.

НДШ-ийг бууруулж байгаа юм байхгүй. НДШ-ийг 5 хувиар нэмэх гэж байгаад 3-г нь нэмчихсэн. Үлдсэн 2 хувийг нь цар тахлаас болоод нэмэхээ больё л гэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *