Ананд хүүгийн эмчилгээний зардал бүрдэж БНСУ-руу хөдөллөө.

Хүнд хэлбэрийн ха_вдартай хэмээн оношлогдоод байсан Н.Ананд хүүгийн мэ_с заслын зардал бүрдэж, БНСУ-ыг өнөөдөр зорьлоо.

Энэ талаар түүний ээжээс тодруулахад “Хагалгааны 380 сая төгрөг бүрдэж бид хоёр БНСУ-ыг зорихоор Чингис хаан нисэх онгоцны буудалд ирээд байна. Бид 10:40 цагт ниснэ. Хүүгийн эмчилгээ зургаан сараас нэг жилийн хугацаанд үргэлжилнэ.

Хагалгааны дараа туяа, физик, нөхөн сэргээх эмчилгээ гэсэн дарааллаар явах тул нилээд хугацаа зарцуулах байх. Хүүд минь тусалж хан_див өгсөн Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа” хэмээн нулмистай нүдээр талархалаа илэрхийллээ.

Хан_див цуглуулж эхэлснээс хойш Ананд хүүгийн ээжийн дан_санд нийт 398 сая 164 мянган төгрөг цуг_ларчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *