Хүүхдийн баярыг бүх нийтээр тэмдэглэхийг хориглолоо.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу жил бүрийн 6 сарын 01-ний өдрийг уламжлал болгон хүүхдүүдтэйгээ хамт тэмдэглэсээр ирсэн. Гэвч “КОВИД-19” цар тахлын улмаас нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдийг хийхийг хориглоод байгаа.

Өдрөөс өдөрт н_ас бар_алт бүртгэгдэж, коронавирус халдвар багагүй эрсдэлтэй байгаа.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Ингээд уг баярыг 2 дахь жилдээ бүх нийтээр тэмдэглэхгүй боллоо.

Иргэд та бүхэн гэр бүлийн хэмжээнд уг баяраа тэмдэглэх бүрэн боломжтой гэдгийг хэлэх таатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *