БНХАУ-аас Монгол улсад вакцин хандивлахаар боллоо.

БНХАУ-ын гадаад харилцааны яамны төлөөлөгч Ван Веньбин 2 сард болсон ээлжилт хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улс Монгол болон бусад хөгжиж буй орнуудад өөрсдийн вакцинаа хандивлана гэлээ.

Ван Веньбин нь, “Хятадын тал Ши Жиньпин даргын чухал мэдэгдлүүдийг ямагт бодит үйл ажиллагаагаар хэрэгжүүлдэг. Тодруулбал, Хятад улс “Ковид-19″-ийн эсрэг вакцинаа амжилттай гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн даруйд үүнийг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, үнийн боломжит вакциныг нийлүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэдгээ хэлж байсан бөгөөд энэхүү яриаг ажил хэрэг болгож эхлэж байна.

БНХАУ нь Пакистанаас гадна Бруней, Непал, Камбож, Лаос, Шри Ланк, Филиппин, Мьянмар, Монгол, Палестин, Беларусь, Сьерра Леоне, Зимбабве, Экваторын Гвиней зэрэг 13 хөгжиж буй оронд вакцин хандивлаж байгаа юм байна.

Дараагийн шатанд бид вакцин хэрэгтэй байгаа 38 хөгжиж буй оронд вакцин хандивлана хэмээн тус улсын гадаад харилцааны яамны төлөөлөгч Ван Веньбин хэлээ. Мөн бид ДЭМБ-аас хэрэгжүүлж буй “COVAX” хөтөлбөрт идэвхтэй оролцож, хөтөлбөрөөр дамжуулан хөгжиж буй орнуудыг вакцинаар хангахаар ажиллаж байгааг дуулгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *