Япон, Солонгос Монгол улсын вакцинжуулалтын туршлагыг судлаж байна.

ВАШИНГТОН НЕВС Монгол Улс хүн амаа “КОВИД-19”-ийн вакцинд хамруулсан үзүүлтээрээ дэлхийд дээгүүрт орж байна. 5-р сарын 5-ны өдрийн байдлаар дэлхийн 181 улс орон иргэдээ вакцинжуулж эхлээд байгаагийн нэг нь Монгол Улс.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны мэдээллээр, хүн амын 42.2% нь вакцинд хамрагдаж, нийт 1,398,592 тун вакцин тарьжээ. Дэлхий даяар коронавирусний халдвар тархаад буй энэ хүнд цаг үед Монголын олон тулгуурт гадаад бодлого вакцинжуулалтын дипломат ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

“КОВИД-19” цар тахал болсноос хойших 10 сарын хугацаанд Монгол Улс дотоод доо халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй юм. Гэвч энэ хавраас халдвар авсан хүний тоо олноор нэмэгдэх болж, одоо халдварын нийт тохиолдлын тоо 41 мянга даваад байна. Мөн халдварын улмаас нас барсан хүний тоо 134-т хүрчээ.

“КОВИД-19” халдварын тоо болон гадаадаас ирэх иргэдийн тоо нэмэгдсэн нь Засгийн газрын зүгээс цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй төлөвлөгөөнд үл итгэх байдлыг нэмэгдүүлсэн байна.

Засгийн газар хүн амаа вакцинжуулахад голчлон анхаарч байгаагийн сацуу Япон, БНСУ, АНУ зэрэг түншүүдийнхээ тусламжтайгаар хилийн чанад дахь иргэдээ аажмаар татан авч байгаа юм. Гэвч вакцины олон сонголт, вакцинд үл итгэх хандлага гэх зэргээр Монголч хүмүүс уг асуудалд хоёр өөр байр суурьтай байна.

Монгол Улс 2011 онд Гадаад бодлогын үзэл баримтлалдаа олон тулгуурт гадаад бодлого явуулна хэмээн тусгасан бөгөөд энэ нь вакцинжуулалтын дипломат ажиллагааг үр дүнтэй өрнүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.

Монгол Улс нь далайд гарцгүй хэдий ч стратегийн түншлэлээрээ дамжуулан олон эх үүсвэрээс вакцин хүлээн аваад байна.

Гадаад хэргийн яамны мэдээлснээр, одоогоор Монгол Улс 2,600,540 тун вакцин хүлээн авчээ. Үүнд “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан “AstraZeneca”, “Pfizer”-ийн вакцин багтаж байгаагаас гадна Засгийн газар ОХУ-аас “Спутник-5”, БНХАУ-аас “Синофарм”-ын вакцин худалдан авчээ. “КОВАКС” хөтөлбөр нь 2021 оны эцэс гэхэд бага орлоготой орнуудад 1.3 тэрбум тун вакцин нийлүүлэх төлөвтэй байгаа юм.

Хөрш ОХУ, БНХАУ-тай байгуулсан стратегийн түншлэл нь Монгол Улсыг бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад түргэн хугацаанд вакцин татан авахад нөлөөлжээ. 2021 оны 2-р сарын 23 гэхэд Монгол Улс “Sinopharm”-ын 300 мянган тун татан аваад байв. Харин саяхны жишээг татвал, тавдугаар сарын 2-нд “Спутник-5” вакцины эхний 20 мянган тунг хүлээн авсан.

“Засгийн газрын харьяа байгууллагууд вакцины татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжүүлж, идэвхтэй ажилласаар байна” гэж Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг мэдээлжээ.

Мөн дөрөвдүгээр сарын 30-наас Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг “сайн дурын вакцинжуулалтад” хамруулж эхэлжээ.

Монгол Улсын хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ нь дэлхий дахины вакцины нийлүүлэлтэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа юм. Их Британийн нийслэл Лондон хотод төвтэй “Economic Intelligence Unit” байгууллагын тайланд, “БНХАУ, ОХУ сүүлийн саруудад хөгжиж буй орнууд руу олон сая тун вакцин илгээгээд байна.

Ийнхүү “вакцины дипломат ажиллагаагаар” дамжуулан ОХУ, БНХАУ дэлхийн тавцан дахь байр сууриа улам бэхжүүлж, Өрнөдийн нөлөө буурч буй хөгжиж буй олон оронтой хоёр талын харилцаагаа сайжруулахыг зорьж байна” хэмээн бичсэн байна.

Монгол Улсын хувьд ийнхүү хөршүүдийнхээ аль алинаас туслалцаа хүлээн аваад байгаатай зэрэгцэн “гуравдагч хөрш” нь ч “зүгээр хараад суусангүй”.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монголын Засгийн газрын “COVID-19”-тэй тэмцэх үйлст дэмжлэг үзүүлэх зорилгоор 450 мянган ам.долларын /1.3 тэрбум төгрөг/ хөтөлбөр эхлүүлж буйг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам мэдэгджээ.

Ингэснээр АНУ-аас Монгол Улсад халдварын тархалттай тэмцэхэд үзүүлсэн тусламж 4 сая ам.долларт хүрч байгааг ЭСЯ онцолжээ.

“Энэхүү тусламж нь Монгол Улсын халдварт өвчинтэй тэмцэх чадварыг бэхжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авах, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, халдварын тархалтаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар олон нийтэд таниулахад хувь нэмрээ оруулахад чиглэж байна” хэмээн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.

Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй саяхан хийсэн уулзалтынхаа талаар “Twitter” хуудсандаа, “Цар тахлын үеийн дипломат ажиллагаа” хэмээн нийтэлжээ.

Талууд АНУ Монгол Улсын стратегийн түншийн хувьд цар тахалтай тэмцэх үйлсэд нь “КОВАКС”, санхүүгийн тусламжаар дамжуулан хэрхэн туслалцаа үзүүлэх тухай яриа хэлэлцээг тасралтгүй өрнүүлсээр иржээ.

Ингэснээр Монгол улсаас бусад улсууд туршлага судлаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *