Л.Оюун-Эрдэнэ: Байр, цахилгаан болон хүүхдийн мөнгийг он дуустал олгоно.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногт зориулсан ярилцлага яг одоо шууд явж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын нөлөө арилахгүй бол одоо олгож буй хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа талаар хэллээ.

Тэрээр “Энэ нь мэдээж төсөв дээр эрсдэл үүсгэх учир цар тахлын хүрээ хумигдаж, нөлөө багасаж, эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгааг мэргэжлийн байгууллага, статистикийн судалгааг үндэслэн тодорхойлбол одоо үзүүлж буй хөнгөлөлтөөс татгалзана. Гэхдээ татгалзахдаа үе шаттай зохион байгуулна.

Мэдээж энэ нь тухайн үеийн эдийн засгийн үзүүлэлт, тохиолдлын тоо, вакцинжуулалтын хурд, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална” хэмээлээ.

Засгийн газар иргэд ААН-ийг дэмжиж 2021 оны долдугаар сарын 01-н хүртэл татвараас чөлөөлсөн. Харин 7-р сарын 01-ны өдрөөс цар тахлын нөхцөл байдал дээрдээгүй, ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолтой хэвээр байвал одоо олгож буй татвар, хүүхдийн мөнгө, цахилгааны хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Ингээд байр, цахилгаан болон хүүхдийн мөнгийг он дуустал олгох нь бат боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *