Эмч зөвлөж байна: Хаврын улиралд хонины мах, даарах, өлсөхийг цээрлэдэг.

Хавар болоход хий хөдлөх гэж ярдаг. Үүнийг уламлалт анагаах ухаанд хэрхэн тайлбарладаг вэ, тайлбарлаад өгөөч?

Хаврын улирлын мөн чанар нь хуурай, ширүүн болдогтой уялдаад хүний биеийн галын илч буурч, бие махбодод ч хийн хөнгөн, ширүүн чанар ихэсдэг. Иймээс хүний биеийг маш түргэн хямраах эрсдэлтэй байдаг.

Хаврын улиралд гашуун амттай, хөнгөн ширүүн чадалтай идээ, ундыг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Энэ улиралд хүний биеийн галын илч буурснаар долоон тамирын боловсролтын үйл ажиллагаа доройтдог учир шөнийн нойрыг тасалж, өлсөж болохгүй. Ялангуяа өглөөний цайг заавал ууж байх хэрэгтэй.

Сэтгэл санаагаа тайван байлгах, их ярихгүй байх, биеийн хүчний ажил аль болох хийхгүй байх, чиийгтэй газар удаан суухгүй байх,
сэрүүн салхинд үлээгдэхээс зэргээс болгоомжлох хэрэгтэй.

Исгэснээр өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэж үздэг. УАУ-д өвчин үүсэх шалтгааныг холын болон ойрын гэж хоёр ангилдаг. Холын шалтгаан болох үйл нисванисаас хү_сэл та_чаал, уур хи_лэн, мунхаг гэсэн гурван суу сэтгэл үүссэн хэмээдэг бөгөөд гурван хор гэж нэрлэдэг. Харин өвчний ойрын шалтгаан нь хүсэл та_чаалаас үүсэх хий, уур хилэнгээс үүсэх шар, мунхгаас үүсэх бадган юм.

Эдгээр гурван гэмийн бэлгэ чанар нь арвидаж, хорогдож, хямраагүй үед хүний бие махбод эрүүл оршдог. Харин өвчин үүсгэх цаг улирал, ад тотгор, идээ ундаа, явдал мөрийн нөхцөлтэй учирвал хий, шар, бадганы бэлгэ чанарын дүрд урван хий, шар, бадган тэргүүтэн бие сэтгэлийн өвчин үүсгэдэг.

Өвчний ойрын шалтгаан болох хий, шар, бадган нь хүнийг насан эцэслэх хүртэл хамт оршиж байдаг тул өвчин үүсгэх нөхцөлийг аль болох бүрдүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэснээр өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *