ШУУРХАЙ: Дуучин С.Сэрчмаа амьтан болжээ.

Дуучин С.Сэрчмаагийн паян дуусаж дундрашгүй үргэлжилсээр л. Хэдхэн хоногийн өмнө Никитон хамтлагийн дуучин Батчулуунтай хамт буруу онигоо ярьж нилээн хүндхэн байдалд орж байсан авъяаслаг дуучин СТА С.Сэрчмаа минь амьтан болжээ.

Тодруулбал, Сэрчмаа маань “Бурханы авралаар чи ирлээ” шоунд оролцох үеэрээ туулай болсон байна.

Чадварлаг дуучин минь сайн үйлсын аянд байнга оролцож маш идэвхтэй явдаг тэрбээр үнэ төлбөргүй дуулж өөрийн цахим хаягаар маш олон хүнд тухайн аяныг хүргэж өгдөг мундаг бүсгүй юм.

Хэдийгээр саяхан болсон таагүй сенсаци түүнийг жоохон харлуулсан ч тэрбээр намайг ийм онигоо сонсож юу ч бодолгүй инээсэнд уучлаарай хэмээн ард түмнээсээ уучлал гуйсан билээ.

“Бурханы авралаар чи ирлээ” шоуны оролцогчид өөрийгөө ямар дүрд тоглохоо огт мэддэгүй бөгөөд шууд л тухайн дүрдээ орж жүжиглэдэг гэнэ шүү.

Дуучин С.Сэрчмаа даа амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *