1 ойтой охин минь Билгээг уйлсан чинь нулимсыг нь арчиж өгч байна. Хайр вэ яадаг…

Хүүхэд бол энэ дэлхий дээрх хамгийн ариун нандын гайхамшигтай зүйл. Тэдэнд ямар ч хар буруу сэтгэл байдаггүй учир бүх зүйлийг чин сэтгэлээсээ хайрладаг. Хүүхэд бол энэ дэлхийн бурхад гэдгийг та доорх зургаас харж болно.

1 ойтой бяцхан охин Билгээг уйлсан чинь нулимсыг нь арчиж өгч байна. Хайр вэ яадаг…

Танд өгөх бяцхан зөвлөгөө…

Хүүхэд ч бас өөрийг нь ойлгохгүй тохиолдолд стрессдэж, бухимддаг байх. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ яаж харьцах ёстой юм бэ?

Уг нь аав, ээж нар бид хүүхдээ сэтгэлээрээ мэдэрдэг, зүрх сэтгэлийг нь чагнаж чаддаг байх учиртай. Хүүхэд чинь ямарваа нэг болчимгүй алдаа гаргалаа гэхэд “Чи биднийг зовоогоод ямар муу хүүхэд вэ?” гэхээсээ илүүтэй бурууг аав, ээж нар өөрсдөөсөө олж харж, хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ойлголцдог баймаар байна.

Томчууд жоохон хүүхэд байж юундаа стрессддэг юм гэж ярьцгаадаг нь буруу ойлголт. Хүүхэд стресст ордоггүй гэж хэн хэлж, нотлоод байгаа юм бэ?

Харин ч нас бага байх тусмаа илүү их стресст орж, илүү ядардаг юм шүү. Тэд маань амьдралын туршлага муутай, амьдралыг харах өнцөг нь муу байдгийг бид бодолцох ёстой. Бас бид тэдэнд сонгох, сонгогдох боломжийг нь өгөхгүй байж болохгүй.

“Чамайг одоо бид нар өөр сургуульд оруулна”, “Чамайг өдөр өнжүүлэхээс чинь гаргалаа” гэх мэт хүүхдийнхээ өмнөөс дураараа шийдвэр гаргасан үйл явдлууд нь тэднийг сэтгэл гутрал, стресст оруулдгийг бид өөрсдөө мэддэггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *