Цэpэг оруулж дарах ёстой юу? УОК-оос АН-ын гишүүдэд албан шаардлага хүргүүлэв.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр УОК-оос тэдгээр гишүүдэд албан шаардлага хүргүүлэв.

Уг шаардлагад: “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг бууруулсан боловч коронавируст халдварын тархах эрсдэл “Маш өндөр” байгааг иргэд, олон нийт анхаарах шаардлагатай байна.

Энэ цаг үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, энэ үйлдэлдээ иргэд, олон нийтийг ур_иалах нь халдварт өвчнийг тархаах эрсдэл дагуулж байгаа тул УОК тус үйл ажиллагаагаа зогсоох тухай албан шаар_длагыг дахин хүргүүлж байна.

Та бүхний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 3-т заасан “Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дай_ны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно”

заалт болон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2021 оны 115 дугаар тогтоолоор

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан”-тай холбогдуулан гарсан Нийслэлийн засаг даргын А/357 дугаар захирамжийг тус тус зөр_чиж байна.

Иймд, Монгол Улсын Их хурлын эрхэм гишүүд Та бүхэнд Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлж хуулиа дээдэлж, халдварын дэгдэлтээс бий болох эрсдэлд бодитой дүгнэлт хийж, цар тахлын үед хууль бу_с жагсаал, цуглаан зохион бай_гуулах, уриа_лахгүй байх, хүн олноор цуглуулахгүй байхыг Гам_шгаас хамгаалах тухай хуулийн 271.3-т зааснаар Улсын Онцгой комиссоос шаардаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *