ҮАБЗ-ийн хурлаар Ерөнхийлөгчийн coнгyyлийг хойшлуулахаар боллоо?

Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБ-ын зөвлөлийн хуралдааныг 5-р сарын 5-нд зарласан. Энэ хурлаар яригдсан асуудлын талаар Ерөнхий сайд мэдээлэл өгөв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ҮАБЗ Ерөнхийлөгчийн сон_гуультай холбоотой асуудлаар хуралдсанд харамсаж байна. Өмнө нь өөр олон асуудлаар хуралдах бичгүүдийг өгсөн юм. Иргэн Т.Чимгээгийн эрх зөр_чигдсөн талаар ярьсан.

Цар тахалтай амаргүй байгаа энэ үед Ерөнхийлөгчийн сон_гуулийн уур амьсгалд нийгмийн сэтгэлзүй хэт автаж, иргэдийн уур амьсгал халалт болж, эмх зам_бараагүй байдал руу орох улстөрийн зорилго нь битгий болчихоосой гэж бодож байгаа.

Энэ олон зүйлийн цаана Ерөнхийлөгчийн ээлжит сон_гуулийг хойшлуулах агуулга байгаа нь аюулгүйн зөвлөлийн хурал болон бусад улстөрчидтэй уулзаж байхад мэдэгдсэн. Ийм үед сон_гуулийг хойшлуулбал адармаатай нөхцөл байдал руу орно.

Энэ үед бид нэгдүгээрт цар тахлын өвчлөлөө даван туулах хэрэгтэй. Хоёрдугаарт эдийн засаг 23%-аар тасарсан. Халдвар хамгааллын дэглэм бариагүйгээс болж Гашуунсухайтын боомт хаагдаж, нүүрс, зэсээ экспортолж чадахгүйд хүрснийг өчигдөр хэвийн болгосон.

10 их наядын төлөвлөгөө хэрэгжүүлээд 3%-ийн болон ипотекийн зээлийг иргэд авч байна. Энэ нь эдийн засгийн гацсан урсгалыг бага ч гэсэн эргэлтэд оруулах юм” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *