В.В.Путин: Орос вакцин АК-47 шиг найдвартай. Гэхдээ Монголчуудад өгөхгүй.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан өөрийн улсын эрдэмтдийн бүтээсэн вакциныг алдарт Калашниковын АК-47 автомат бу_утай адил найдвартай хэмээн магтав.

Тэрээр энэ пүрэв гаригт “Оросын эрдэмтдийн бүтээсэн “Спутник-5” вакцин нь АК-47 автомат б_уу шиг найдвартай. Үүнийг бид биш, гадаадын эрдэмтэд ч баталж байна. Энэ бол тун оновчтой зүйрлэл” хэмээн ярьсан байна.

ОХУ өнгөрсөн Пүрэв гаригт “Спутник-5” вакцины ганц тунт хувилбар болох “Спутник Лаят”-ыг албан ёсоор бүртгэж авсан юм. Энэ хувилбар нь “КОВИД-19”-ийн эсрэг 79.4 хувь үр дүнтэй аж.

“Sputnik Light” нь зөвхөн экспортлох зорилгоор буюу цар тахлын нөхцөл байдал хүнд улс орнуудад тархалтыг богино хугацаанд таслан зогсоох зорилгоор ашиглахад зориулан бүтээжээ. Түүнчлэн “Спутник Лаят” вакциныг бусад вакцины хоёр дахь тун болгон ашиглах боломжтой аж.

Өмнө нь Австрийн анагаах ухааны нэгэн мэргэжилтэн Оросын вакциныг АК-47-той харьцуулан магтаж байсныг Путин эш татсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *