Хөвсгөл аймагт баавгай хүн, мал руу дайpcан хэрэг гарлаа. Одоогоор уг байвгайг…

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд баавгай бэлчээрт яваа үхэр рүү дайpcан байна. Энэ үед малчин зугтааж амжсан бөгөөд ү_хрээс нь 2 бяруу сураггүй болсон байна.

Сүүлийн өдрүүдэд тус аймгийн Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумын нутагт баавгай явж байгаатай нутгийн иргэд таарсан байна. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нутаг буюу Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуух газруудад өнгөрсөн жил жимс ургаагүй тул хорхойтсон баавгай явсан ул мөр олдсон байна.

Идэш тэжээл хомс байсантай холбогдуулан баавгай ичээнээс гарч суурьшлын бүс рүү орж хүн, мал руу дай_рах магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас ард иргэдэд анхааруулж байна.

Баавгай тайгад амьдардаг, ил гарч хүн, амьтанд харагдах нь ховор байдаг амьтан. Гэвч дан махаар хоолшдоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг аж.

Самар, жимс ховор ургасан үед, ургасан самар жимсийг нь хүн түүх үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна.

Улаан шоргоолжинд алде_гид хэмээх сп_ирт байдаг бөгөөд түүнд со_гтсон баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг аж.

Ийнхүү сог_тсон баавгай хаашаа ч хамаагүй тэнэж амьтан, хүнд хал_дах тохиолдол цөөнгүй гарч байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *