Жүржийг яагаад улаан өнгийн торонд хийдэг вэ? Та лав итгэхгүй дээ.

Энэ бол ердөө марктенгийн арга аж. Улбар шар өнгийг улаан өнгө илүү тодруулж өгдөг. Тиймээс улаан торонд байгаа жүрж илүү шинэ, тод болж харагдана.

Үүнээс гадна улаан алим болон бэрсүүт жүрж зэргийг мөн улаан уутанд хийж зардаг. Гэхдээ нимбэгний хувьд ногоон сав баглаа боодолд зарагддаг. Учир нь ногоон өнгө шар хальсыг нь илүү тод болгож харагдуулдаг аж.

Энэ мэтчлэн өнгө гэдэг зүйл хүмүүсийн худалдан авах сэтгэхүйд том нөлөө үзүүлдэг юм. Тиймээс та ямарваа нэгэн зүйл худалдаж авахдаа өнгөнд нь биш чанарт нь илүү анхаарал хандуулахаа бүү мартаарай.

Тэгэхээр энэ нь тийм ч онц сонирхолтой биш байж болох ч та улаан торонд буй шүүслэг мандаринийг хараад идэхийг хүсдэггүй гэж үү?

Марктенг бол ийм гайхалтай эд дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *