Булган аймагт хөрсөн дээр алт гарж иржээ. Энэхүү боломжийг нинжа нар алдсангүй…

Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Булган аймгийн Дашинчилэн сум Доргонт багийн нутагт гар аргаар ашигт малтмал эрж хайх зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд хохирол учруулсан 19 иргэний үйлдлийг таслан зогсоов.

Улмаар тэднийг коронавирусын түргэвчилсэн шинжилгээнд хамруулан иргэдийн гомдлын талаарх мэдээллийн бүртгэлд оруулан шалгаж байна.

Дээрх нутаг дэвсгэрт “КОВИД-19” цар тахлын үед иргэдийн бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга юм.

Мөн байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран байнгын постыг ажиллуулж эхэлсэн гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *