Вакцин хийлгээгүй иргэд эмнэлэгийн үйлчилгээ авах боломжгүй.

Вакцин тариулахаар дархлаажуулалтын цэгт очсон боловч эмчийн үзлэгийн дараа вакцин хийхийг зөвшөөрөөгүй иргэд олон бий. Даралт нь тогтворгүй байсан, ямар нэг суурь эсвэл архаг хууч өвчтэй иргэдэд биеийн байдал нь тогтворжих хүртэл вакцин хийхгүй байхыг шийдсэн тохиолдлууд байгаа.

Ийм иргэд Улсын 1, 2, 3 дугаар эмнэлэгт очин, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орно. Дараа нь вакцинжуулалтад хамрагдах юм байна. Эдгээр иргэдэд зориулан дархлаажуулалтын тусгай цэгүүдээ үйлчлүүлээрэй гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Вакцин хийлгээгүй иргэд эмнэлэгийн үйлчлгээ авах боломжгүй гэж цахим орчинд явж буй мэдээлэл нь худал гэдгийг та бүхэнд хэлж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол улсад хийгдэж буй Синофарм үйлдвэрийн Вероцелл вакциныг аюулгүй, үр дүнтэй, чанартай хэмээн зөвшөөрөл олгосон.

Ингээд ДЭМБ-аас зөвшөөрөл авсан 6 дахь вакцин боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *