Даваа гарагаас тэгш сондгой гэхгүй жолооч нар хэвийн зорчихоор боллоо.

УОК-ын Шуурхай штабаас автомашины хөдөлгөөн зохицуулалт, орон нутаг руу зорчих, ирэх иргэдийн хөдөлгөөний талаар шуурхай мэдээллийг яг одоо хүргэж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч дарга Р.Чингис дараах мэдээллийг бидэнд өглөө:

Тэрбээр, Амралтын хоёр өдөрт иргэд тэгш сондгой дугаарын дагуу хөдөлгөөнд оролцоно. Учир нь вакцинжуулалт үргэлжилж байна. Харин даваа гарагаас хэвийн зорчиж эхэлнэ.

Бид энэ сарыг дуустал тэгш, сондгой дугаараар нь хоёр ангилж жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Гэвч олон нийт санал хүсэлт ирүүлсэн тул энэ шийдвэрийг өөрчиллөө. Ирэх даваа гарагаас буюу 5-р сарын 10-наас эхлэн жолооч нар дугаарын хязгаарлалттай өдрөө л зорчихгүй. Бусад өдрүүдэд хэвийн зорчино.

Хөл хорио дууссан гэж иргэд та бүхэн тайвширч болохгүй. Бид автобусанд олон хүн суулгахгүй байхад анхаарч ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *