Сэтгүүлчдийн биед халдсан үйлдлүүддээ уучлалт гуйхыг ЦЕГ-аас ард түмэн шаардаж байна.

Хоёр өдөр дараалаад телевизийн мэдээний хоёр сурвалжлагч газар уналаа. Тэд зүгээр ажлаа хийж буй цагдаа дээр гүйж очоод, өөрсдөө сайн дураараа налж унаад байгаа мэт тоомжиргүй мэдэгдлийг ЦЕГ-аас удаа дараа өгч байгаа харагдав.

2021 оны 5-р сарын зургаанд төв талбай руу нэвтэрч сурвалжилга бэлтгэхээр нэвтэрсэн NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаярыг цагдаагийн албан хаагч түлхэж унагаж буй бичлэг олон нийтэд ил болсон.

Өнөөдөр буюу 5р сарын долооны өдөр мөн л төв талбай руу нэвтэрч сурвалжилга бэлтгэсэн Парламент телевизийн сэтгүүлч Гэрэлмааг мөн л унагалаа.

Сэтгүүлч гээд бусдаасаа давуу эрх эдлэх ёсгүй. Гэхдээ мэдээ мэдээллийг цаг тухай бүрт хурдан, шуурхай буюу 24/7 хүргэх ажиллах боломжийг төр олгох үүрэгтэй. Тиймээс ажлаа хийж яваа сэтгүүлчдийн биед хал_даж, түлхэж, хүч хэрэ_глэж буй цагдаагийн албан хаагчдын энэ үйлдлийг эрс эсэ_ргүүцэж байна.

Биед нь ха_лдсан цагдаагийн албан хаагчид тухай хоёр сэтгүүлчээс уучлалт гуйхыг шаардаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *