Дахин хөл хорио тогтооход вакциний 2 тунгаа хийлгэсэн иргэд чөлөөтэй явж болно.

УОК-оос хөл хорионы дэглэмийг 5-р сарын 8-наас үе шаттайгаар сулруулахаар төлөвлөж, эхний байдлаар журмын төслийг боловсруулж, хөл хориог 2021 оны 05-р сарын 08-нд сулруулахаар боллоо.

Ингэхдээ зарим үйлчилгээнүүд, ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүст нээлттэй байхаар зохицуулагдахаар журамлагдаж байна.

Энэ нь улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс хийж хэрэгжүүлж байгааг Засгийн Газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас мэдэгдлээ.

Мөн манай улсад ойрын хугацаанд “Спутник-5” вакцин үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотойгоор ирэхгүйг албаныхан мэдээллээ.

Улсын хэмжээнд 5 сарын 4-ний байдлаар 111,076 хүн хамрагдсанаас УБ-т 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдсан бол

  • 1-р тунд 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь,
  • 2-р тунд 25,8 хувь нь хамрагдаад байна.

Улаанбаатарт өдөрт 76 мянган хүн хамрагдах хуваарьтай хэдий ч өнөөдрийн байдлаар 43 мянган хүн хамрагдаж байгаа тул дараалал бага байгаа дархлаажуулалт хийгдэж байгаа цэгүүдээр вакциндаа хамрагдахыг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *