Вакцин хийлгэхгүйгээр 50,000₮ авах арга. Та Хятад вакцин хийлгэхгүй 50 мянган төгрөг авч болно.

Сангийн сайд Б.Жавхлан, Иргэдийн вакцинжуулалтын идэвх эрс буурсан нь харамсалтай. Хэдийгээр сайн дурын дархлаажуулалт хийж байгаа ч вакцин хийлгээгүй иргэд бусдыгаа эрсдэлд учруулж байгааг санах хэрэгтэй.

Тиймээс Засгийн газар цаашид вакцины 2 тунг хийлгэсэн иргэдээ урамшуулна. Вакцин хийлгээгүй иргэдэд хариуцлага ярина гэдгийг хэлсэн билээ.

Тиймээс вакцины хоёр тунг хийлгэж, үүргээ гүйцэтгэсэн иргэддээ дархлаа сайн тогтоход нь дэм болж, амин дэм авахад зориулан 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.

Хүнсний талон авдаг 47 мянган иргэнээс 29 мянга нь дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна. Улаанбаатар хотод халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна.

Тиймээс цаашид вакцинд хамрагдсан иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулна.

Хүмүүс вакцин хийлгэхгүй 50,000₮ авах арга байгаа болов уу? гэж их асуусан бөгөөд дээрх урамшуулал нь одоогоор зөвхөн вакцинд хамрагдсан иргэдэд өгнө гэдгийг хатуу анхааруулав. Аа бас хятад вакцин хийлгэхгүй өөр төрлийн вакцин хийлгээд мөнгөө авч болно шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *