Манай улс 5-р сарын 1-нд Спутник-5 вакцины 20 мянган тунг хүлээн авсан. Тэгвэл “СПУТНИК-5” вакцины 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад хийхээр төлөвлөж байгаа юм.

Өнөөдрөөс 2021 оны 05 сарын 07цны өдрөөс 65-аас дээш насны иргэдийг “Спутник-V” вакцины дархлаажуулалтад хамруулна.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насын 20,800 иргэн вакцинд хамрагдаагүй байна. 60-аас дээш насныхан халдвар авч хүндрэх эрсдэлтэйг Эрүүл мэндийн яамнаас анхааруулаад байгаа.
“Спутник-5” вакцины дархлаажуулалт дараах байршлуудад явагдана.
Багануур дүүрэг – ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ
Багахрангай дүүрэг- ЭМТ
Баянгол дүүрэг – 51-Р СУРГУУЛЬ
Баянзүрх дүүрэг – 30-Р СУРГУУЛЬ
Налайх дүүрэг – ЭМТ
Сүхбаатар дүүрэг – ЭМТ
Сонгинохайрхан дүүрэг – ЭМТ
Чингэлтэй дүүрэг – 5-Р СУРГУУЛЬ

Хан-Уул дүүрэг – МОНГОЛ СОЛ, 60-Р СУРГУУЛЬ