БНХАУ-ын удирдлагагүй болсон пуужин Монголд унаж болзошгүй байна. Хүн ам төвлөрсөн…

БНХАУ-ын сансар судлалын хүрээлэнгээс хөөргөсөн аварга том пуужингийн их бие агаар мандлаас гарсныхаа дараа хяналтаа алдсан тул хэдэн өдрийн дараа дэлхий дээр эргэн унах нөхцөл байдал үүсээд байна.

Энэ бол Хятадын “Long March 5b” пуужингийн 21 тонн жинтэй их бие бөгөөд пуужин өнгөрсөн долоо хоногт Хятадын байгуулах гэж буй шинэ сансрын станцын эхний эд анги, хэсгүүдийг тээвэрлэн хөөрсөн билээ.

Зорилгоо биелүүлсний дараа хэрэггүй болсон пуужин дэлхийд эргэн унахдаа төлөвлөгөөний дагуу далайд аюулгүй буух ёстой байсан гэвч удирдлагагүй болсноос болж хаана ч унаж магадгүй болжээ.

Сэтгүүлч Эндрью Жонесийн мэдээлснээр пуужин хэдэн өдрийн дотор дэлхийн хаа нэгтээ унаж ирэх магадлал өндөр байгаа гэнэ. Мөн сансар судлаач Жонатан МакДовелл хэлэхдээ “Энэ бол орчин үеийн хэм хэмжээнд яагаад ч нийцэхээргүй зүйл.

1990 оноос хойш дэлхий орчимд 10 тонн болон түүнээс дээш жинтэй биетийг удирдлагагүй хаяхаа больсон” хэмээн ярьжээ.

Өдгөө дэлхийг тойрон сул эргэлдэж буй тус биет 30 м урт, 5 м өргөн, 21 тонн орчим жинтэй юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тус биет агаар мандалд орж ирвэл ихэнх хэсэг нь шатах боловч багагүй хэсэг нь шатаж дуусалгүй газарт бууж болзошгүй аж.

Дэлхийн ихэнх талбайг далай эзэлдэг тул шатаж амжаагүй үлдсэн хэсэг далай дээр унах магадлал ихтэй ч хүн суурьшсан хуурай газарт унахгүй гэсэн баталгаа огт байхгүй.

Европын сансрын агентлагийн сансрын аюулгүй байдлын төвийн удирдагч Холгер Краг “Аливаа биетийн бүтцийг нь нарийн мэдэхгүйгээр агаар мандалд чухам хэчнээн хувь нь шатаж дуусахыг тооцоолоход бэрх.

Гэхдээ дээрхтэй ижил хэмжээтэй биет агаар мандалд нэвтэрвэл нийт массынх нь 20-40 хувь шатах магадлалтай” хэмээн ярьжээ.

Тус биетийн чиглэлийг харвал Нью Йоркийн умард хэсэг, Мадрид, Бээжин, Чилийн өмнөд хэсэг, Шинэ Зеланд, Монгол зэрэг нутгуудын хаана нь ч унаж болзошгүй байгаа юм.

Өмнө нь 2020 оны 5-р сард Бээжин “Long March 5b” пуужинг хөөргөж байсан. Тухайн үед пуужингийн их бие яг энэхүү пуужинтай ижил удирдлагаа алдаж, зургаа өдрийн дараа Атлантын далайд унсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *