ХААИС-ийн оюутнууд АНУ-ын Флоридагийн их сургуульд суралцах боломж нээгдлээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам АНУ-ын гурван их сургуульд Монгол оюутнуудыг маш хямд зардлаар сургах боломжийг нээлээ. Өчигдөр Монголын цагаар 20:00 цагт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АНУ-ын Флоридагийн их сургуультай санамж бичиг байгуулжээ.

Санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Хөдөө, аж ахуйн их сургууль, АНУ-ын Флоридагийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм байна.

АНУ-ын Флоридагийн их сургууль нь АНУ-ын мэдээлэл болон Дэлхийн тайлан US News & World Report (USN & WR)-д АНУ-ын зургаа дахь шилдэг улсын их сургууль гэж нэрлэгдэж, чансаагаар тус улсын улсын болон хувийн хэвшлийн бүх их дээд сургуулиудын дунд 30-р байрт ордог.

Түүнчлэн тус их сургуулийн багш, төгсөгчдийн дундаас Нобелийн шагналтан 2, Пулитцерийн шагналтан олон хүн төрсөн гэнэ шүү.

САЙХАН МЭДЭЭ БИШ ГЭЖ ҮҮ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *