Хүүхдийн төлөө фондоос Ананд хүүд амьдрал бэлгэлье. Манайхан нэгдээд өгөөрэй гуйя…

Засгийн газар 2020 оны 12-р сарын 30-ны өдөр хүүхдийн төлөө фонд байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Цаашид нэмэгдэх тус сангийн хөрөнгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолбор зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулахаа мэдээлсэн билээ.

Ийнхүү Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбоотойгоор хуримтлал үүсгэх “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тус хандивт 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага нийт 2 тэрбум 227 сая 408 мянган төгрөгийн хандив өгсөн байна.

Энэхүү мөнгө нь одоогоор ашиглагдаагүй байгаа бөгөөд тус мөнгөнөөс Ананд хүүд амьдрал бэлгэлэх цахим аянг өрнүүлж байна. 2021 оны 3-р сарын 30-ны өдөр Ананд хүүгийн биед “Багана нурууны соронзон резонаст томографийн тодосгогч бодистой” оншилгоо хийгдэж нугалмуудын түмшинд 11,8 см хэвлийн хөндийн зайруу 1,7 см Х 6,8 см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон байна.

Монголчууд нэгдэж чадвал юуг ч хийж чаддаг гэдгийг бид мэднэ. Бяцхан Ананд хүүгийн эмчилгээний зардлыг хүүхдийн төлөө фондоос гаргуулъя. Та бүхэн энэхүү нийтлэлийг аль болох өөрийн чадлаараа цааш түгээж өгөөрэй.

Энгийн хөдөлмөр эрхэлдэг жирийн гэр бүлийн хувьд эмчилгээний зардал болох 150,000,000 вон гэдэг асар их хэмжээний мөнгө. Хэрэв та хувийнхаа зүгээс хандив өргөх бол Хаан банк: 5447233328 Цэцэгжаргал (Эмээ), Төрийн банк: 102700381773 Даваа (Ээж) дансанд хандив өргөөрэй.

Монголын ирээдүй болсон бяцхан зүрхээ аварцгаая. Бид Монголчууд. Цааш түгээж бяцхан хүүг аврахад туслаарай, гуйж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *