Тус цагдааг вакцинаа хийлгэхгүй бол ажлаас нь хална хэмээн шахсан байна.

Увс аймагт вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн албан хаагч бурхан болжээ. Тодруулбал, Тус аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн шүүхийн харуул цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л нь энэ сарын 04-нд бурхан болсон байна.

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр, та_лийгаач зүрхэндээ гуурс тавиулсан байжээ. Бие нь муу байсан бөгөөд сүүлийн хоёр жил ажлын акт гаргуулж, шүүхийн харуул цагдаагаар ажилласан байна.

Тэрбээр хотод ирж эмчилгээ хийлгэхээр төлөвлөсөн байсан тул “Синофарм” компанийн “Вероцел” вакцин хийлгэсэн байна.

Тавдугаар сарын 02-нд тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П өвчний улмаас таалал төгссөн юм.

Энэхүү мэдээллийг бид эргэн суравлжилах болно.

Тус албан хаагчийг вакцинаа хийлгэхгүй бол ажлаас нь чөлөөлнө хэмээн шахсан байж болзошгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *