ШУУРХАЙ: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн цагдаагийн албан хаагч нac бapлаа.

Увс аймагт вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн албан хаагч бурхан болжээ. Тодруулбал, Тус аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн шүүхийн харуул цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л нь энэ сарын 04-нд бурхан болсон байна.

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр, та_лийгаач зүрхэндээ гуурс тавиулсан байжээ. Бие нь муу байсан бөгөөд сүүлийн хоёр жил ажлын акт гаргуулж, шүүхийн харуул цагдаагаар ажилласан байна.

Тэрбээр хотод ирж эмчилгээ хийлгэхээр төлөвлөсөн байсан тул “Синофарм” компанийн “Verocell” вакцин тариулжээ.

Мөн тавдугаар сарын 02-нд тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П өвчний улмаас таа_лал төг_ссөн юм.

Энэхүү мэдээллийг бид эргэн суравлжилах болно.

Одоогоор ямар шалтнааны улмаас бурхан болсон нь тодорхой бус байгаа хэмээн эх сурвалж мэдээллэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *