Ерөнхийлөгчид нэр дэвшихээр АН-аас сон гогдсон С.Эрдэнийн материалыг СЕХ өчигдөр хүлээж авсан.
Тэгвэл түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр сонгосон гэх цахим сон_гууль шударга бус болсон талаарх материалыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь СЕХ-нд хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, цахим сон_гуульд нийт АН-ын 75879 гишүүн саналаа өгсөн гэж мэдэгдэж байсан бөгөөд энэхүү цахим сон_ гууль шударга болсон уу? гэдэгт эргэлзээ үүсч эхэллээ.
Учир нь цахим сон_гуульд оролцсон хүмүүсийн материалтай танилцахад МУ-д огт байхгүй 96 хүн буюу овог, нэр ижил хүмүүс саналаа өгсөн маш ноцтой баримт гарч иржээ. Мөн 3-аас дээш удаа саналаа өгсөн 1859 хүн байсан байна.
Түүнчлэн цахим сон_гуульд оролцсон зарим хүмүүсийн утасны дугаар зөрж, утсаар нь холбогдоход АН-ын гишүүн биш болж таарсан аж.

Тиймээс эдгээр нь хууль зөрчсөн, шударга бус, ноцтой асуудал хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь дээрх материалыг СЕХ-нд хүлээлгэн өгчээ.