Бүсгүйчүүд минь ийм л хайртай учирах хүртлээ ганц бие яваарай. Чиний төлөө бүхнээ…

Нэгэн залуу маш үзэсгэлэнтэй эхнэртэй байж. Хүн бүхэн л бүсгүйн гоо сайхныг бахдан бишрэнэ. Гэвч нэгэн өдөр тэр бүсгүй арьсны нэн ховор өвчнөөр өвдөв. Хосууд эмчлүүлэхийн тулд олон эмчид хандсан боловч эмчлүүлж чадсангүй маш хүндэрчээ. Өвчний улмаас өөрийн гоо сайхнаа алдах болсон бүсгүй нөхрийнхөө хайрыг татаж чадахаа болих нь хэмээн маш ихээр aйх боллоо.

Ингээд өдөр бүр гунигт автаж нөхрөөсөө дөлж зугтаах болжээ. Гэтэл нэг өдөр нөхөр нь гэртээ харих замдаа осолд орон хараагүй болчихов. Эхнэр нь энэ явдалд гунигласан ч нөхөр нь түүний гундсан царайг нь харж чадахгүй болсон тул ямар ч aйдасгүйгээр хажууд нь байж нөхрөө асран хамтдаа олон жилийг жаргалтай өнгөрүүлжээ.

Он цагийн эрхээр эхнэр нь түрүүлж хорвоог орxин одов. Эхнэртээ дэндүү хайртай нөхөрт хамт амьдарч байсан газартаа ганцаар үргэлжлүүлэн амьдрахад хэцүү санагдах болсон тул өөр газар нүүхээр шийджээ. Түүнийг нүүхийн өмнө хөрш залуу нь түүнээс “Хөрш минь чи хараагүй болсон тул энэ олон жил эхнэрийнхээ асрамжинд амьдарч ирсэн. Одоо биеэ дааж амьдарч чадна гэж үү?, тэгээд бүр цоо шинэ газар шүү дээ” хэмээн асуухад.

Тэрбээр “Найз минь, би хараагаа огт алдаагүй. Өдрөөс өдөрт гундах царайндаа гутарч миний хажууд байхаас санаа зовсон эхнэрээ улам ихээр гуниглахыг харахгүй гэсэндээ хараагүй дүр эсгэдэг байсан юм. Би түүнийг аз жаргалтай байлгахыг хүссэндээ л ингэсэн юм” гэж хариулжээ. Ямар ч цаг үед зөвхөн чамайг л хайрлах тэр нэгэн залуугаа олтол бүсгүй минь чи ганц бие яваарай.

Харцнаас хайр, үйлдлээс нь халамж мэдрэгддэг аавын хүүг олоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *