Ээждээ гологдсон хар ирвэсийн зулзагыг тэжээж өсгөсөн Сибирийн охин…

Хар ирвэсний гүен Луна Сибирийн явуулын амьтны хүрээлэнд төрсөн билээ. Бяцхан зулзаганд зэрлэг амьтны амьдрал хатуудаж, эрүүл саруул амьдарч чадах эсэх нь тун эргэлзээтэй байсан гэнэ шүү. Хар ирвэс эх төрснөөс хэдхэн хоногийн дараа Луна зулзагаа голж, үүрнээсээ гаргаж хаясан байсныг амьтны хүрээлэнгийн ажилтнууд хэзээ хойно нь мэдсэн гэдэг.

Эхдээ гологдсон амьтан хоолгүйн улмаас өлсөж ү_хэхдээ тулж, туйлдсан байсан учир түүнд сэргээн засах эмчилгээ зэрэг амьтны хүрээлэнгийн зүгээс өгч чадахгүй онцгой анхаарал, халамж шаардлагатай болжээ.

Аз болж өмнө муур тэжээж байсан туршлагатай охин түүнийг өөр дээрээ авахаар шийдсэн байна.

Бяцхан гүен халамжтай охины гарт маш хурдаг тэнхэрсэн бөгөөд тэр түүнд хийж болох бүхий л арчилгааг яг л өөрийн хүүхэд мэд үзүүлсэн гэнэ шүү. Эмчид үзүүлж хооллож ундлахаас эхлээд…

Түүнийг том болоход нь амьтны хүрээлэнд буцааж өгж болох байсан ч тэрбээр лунаг өөр дээрээ бүр мөсөн үлдээхээр шийджээ.

Луна Вэнза гэх сайн найзтай болсон бөгөөд тэд үргэлж салахгүй хамт явдаг гэнэ шүү. Хөөрхөн байгаа биз.

Луна тун эелдэг зөөлөн ааштай гэдгийг ч бидэнд хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *