Болд: Хамтдаа 26 жил болоход үнсэх газар нь дуусгаагүй л байгаа хайрт минь хэмээн төрсөн…

Дуучин Д.Болд: Хамтдаа 26 жил болоход үнсэх газар нь дуусаагүй л байгаа хайрт чамдаа хорвоод мэндэлсэн өдрийн баярын мэнд хүргэ? хэмээн төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв.

Ингээд та бүхэнд одоогоос 14 жилийн өмнөх Д.Болдын гэргийнхээ тухай юу гэж ярьж байсан сонирхолтой ярилцалгыг хүргэе.

Хоёулаа гэр бүл, хайр, амьдралын тухай яриагаар эхэлвэл ямар вэ?

Цаг хугацаа өнгөрөх тусам л хайр улам л өнгөжиж, өөдөлж байдаг гэж би боддог. Миний хувьд сайн хань, сайхан үр хүүхдүүдтэй өнөр гэр бүл. Би гэр бүлээ өөдрөг авч явахын төлөө сайн хөдөлмөрлөх ёстой гэдгийг амьдралынхаа мөрдлөг болгон хэрэгжүүлж явдаг.

Амьдралаа эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

Бид бэлэн зэлэн зүйл дээр амьдралаа эхлээгүй ээ. Амьдралыг тэгээс нь эхэлж, үр хүүхдээ аз жаргалтай байлгахын төлөө хамтдаа эүтгэж яваа хосууд. Бидний ханилсан он жилүүд “Камертон” хамтлагтай яг чацуу.

Хүн дурлах тусмаа бүхнийг дахин шинээр олж хардаг гэдэг үнэн болов уу?

Урлагийн хүн болоод ч тэр үү би өөрийгөө романтик хүн гэж ойлгодог. Эхнэр, хүүхэддээ зориулаад олон дуу зохиосон. Миний амьдрал уран бүтээлтэй маань салшгүй холбоотой байдаг. Уран бүтээлийг минь гэр бүл маань хөглөж өгдөг.

Хайрыг мэдэрч амьдарна гэдэг ямар вэ?

Энэ ертөнцийн хамгийн агуу гайхамшигтай зүйл бол хайр. Би анхныхаа CD-г “Хайрын хүч” гэж нэрлэсэн. Хайрыг мэдэрч байгаа хүн хамгийн гэгээлэг, хамгийн хүчтэй.

Эхнэрээ “Миний хүсэж мөрөөдөж байсан бүсгүй” гэж хэлж чадах уу?

Хүсэж мөрөөдөж байсан гэж би хэлэхгүй ээ. Заяаны хань зам дээр гэдэг дээ. Бие биедээ тохирсон хосыг олж ханилна гэдэг үнэхээр ховор л доо. Тэгэхээр би өөрийгөө азтай хүн гэж боддог юм.

Эхнэртээ сэтгэлийн жолоо алдаж байсан тэр үеийн нандин сайхан дурсамжаас хуваалцвал?

Дөнгөж танилцчихаад ээжээсээ хэдэн төгрөг зээлээд ТҮЦ-нээс шоколад авч өгөөд, байгаа мөнгөөрөө гэрт нь таксидаж хүргэж өгчихөөд өөрөө гэр рүүгээ алхаад явж байсан мөч миний амьдралын хамгийн сайхан дурсамж. Тэр үед ТҮЦ дөнгөж гарч байсан үе л дээ.

Анхны харцаар л дурлаж байв уу?

Тухайн үөд Камертон хамтлагийг сонсох дуртай охид олон байсан. Хамтлагийнхаа журмаар л хэдэн охидтой танилцаж байлаа. Тэр охид бидний тоглож байгаа газар байнга ирдэг байлаа. Тэр дундаас ирээдүйн ханиа олж танилцаж байсан. Хамтлаг маань намайг ханьтай маань танилцуулж өгсөн болохоор би билэгшээдэг юм.

Хайраа анх яаж илчилсэн бэ?

Мэдээж залуучуудын жишгээр л “Би чамд хайртай. Хоёулаа хамтдаа амьдаръя” гээд л хайраа илчилж байсан. Тэгээд чамд би ийм дуу зохиосон гээд дуугаа өөрт нь зориулж дуулж өгч байлаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *