“Таван толгой” ХК ногдол ашиг тараахаар боллоо. Нэгж хувьцааны үнэ 535₮ байх юм байна.

“Таван толгой” ХК нийт хувьцаа эзэмшигчид дээ ногдол ашиг олгохоор боллоо.

“Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 4-р сарын 20-ны өдрийн № 21/03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357₮ ногдол ашиг тараахаар байсныг өөрчилж, нэгж хувьцаанд 535₮ төгрөг буюу нийт 28,1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд 2021 оны 4-р сарын 21-ний өдрөөс эхлэн “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан ногдол ашиг тараахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *