Б.Ундармаа гуай мөнгөө авъя. Бид мартаагүй шүү. Ард түмэн минь давалгаалаарай.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох анхан шатны шүүх хурал дөрвөн удаа хойшилсоны эцэст өнгөрсөн оны наймдугаар сарын 11-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнд 2,6 жилийн хо_рих я_л оноож, я_лыг эмэгтэйчүүдийн нээлттэй хо_рих ангид эдлүүлж, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хассан.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүж байсан.

Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргажээ.

Тэгвэл түүнд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанаар түүнд анхан шатны шүүхээс оноосон 2,6 жилийн хо_рих я_лыг хүчингүй болгож, түүнийг 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргажээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Ундармааг сулласан байна.

Улсаас тэр их хэмжээний мөнгө авчихаад 40-хөн сая төгрөгөөр торгуулаад өгөрч болно гэж санасаны ч хэрэггүй шүү.

Бид хэзээ ч мартахгүй. Мөнгөө авъя!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *